ticketly.mn бол Монголын эвент зохион байгуулагчдад зориулсан цахим тасалбарын платформ. Эвентээ хэдхэн минутад нийтэлж, онлайнаар төлбөр хүлээн аваад, үүдэн дээр утасныхаа камераар QR тасалбар шалгана.
Эвент хуудаснаас эхлээд үүдний шалгалт, орлогын олголт хүртэл — нэг системд, нэмэлт программ, төхөөрөмжгүйгээр.
Алхам алхмаар хөтлөх эвент бүтээгч: зураг, хөтөлбөр, байршил, тайлбараа оруулаад нийтэл. Ноорог автоматаар хадгалагдана.
Худалдан авагчид QPay-ээр бүх банкны апп-аас төлж, QR тасалбараа тэр дор нь утсандаа авна.
Утасныхаа камераар тасалбар шалгана, нэмэлт төхөөрөмж хэрэггүй. Холболт тасарвал скан үргэлжилж, сэргэхэд нэгтгэгдэнэ.
VIP, энгийн гэх мэт ангилал бүрд үнэ, тоо ширхгийг тусад нь тохируулж, «3 найзын тасалбар» шиг багц тасалбар зар.
Хөнгөлөлтийн код үүсгэж хамтрагч, нөлөөлөгчдөдөө тараа. Ашиглах хязгаар тавьж, код бүр хэдэн удаа ашиглагдсаныг хар.
Борлуулалт, орлого, ирцээ шууд хянаж, худалдан авагч бүрийн захиалгыг нэг дороос харна.
Багийн гишүүд, үүдний ажилтнуудаа урьж эрхийг нь тусад нь өг. Олон хүн зэрэг скан хийнэ.
Бүс, эгнээ, суудал, ширээний зохион байгуулалттай эвентийн суудлын зургийг манай баг тохируулж өгнө.
Эвент бүр Google-д ойлгомжтой бүтэцтэй хуудас, сошиалд хуваалцахад зурагтай preview-тэй. Таны профайл бүх эвентийг нэг дор харуулна.
4 алхам · бүртгэлээс эхний тасалбар борлуулах хүртэл.
И-мэйл эсвэл Google-ээр нэвтэрч, хувь хүн эсвэл байгууллага гэдгээ сонгоно.
Бичиг баримт, дансаа хавсаргана. Ихэвчлэн 1 ажлын өдөрт хянагдах хооронд эвентээ ноорогоор бэлдэнэ.
Тасалбарын төрөл, үнэ, тоо ширхгээ тохируулаад нэг товчоор борлуулалтаа нээнэ.
Борлуулалтаа хянаж, үүдэн дээр QR скан хийгээд орлогоо дансандаа татна.
Сарын төлбөр, далд хураамж байхгүй. Тасалбар зарагдсан үед л шимтгэл суутгагдана.
Том эвент, байнгын хамтрагчдад тусгай нөхцөл тохиролцох боломжтой — бидэнтэй холбогдоорой.
Орлого таны «Орлого» хэсэгт шууд бүртгэгдэнэ.
Төлбөрөөс хойш 7 хоног, эвент дууссанаас хойш 2 хоног өнгөрсний дараа (аль хожуу нь).
«Олголт хүсэх» товчийг дарахад бүртгэлтэй дансанд тань шилжүүлнэ.
Худалдан авагчаас нэмэлт хураамж авдаггүй — тэд яг таны тогтоосон үнийг төлнө.
Жижиг сургалтаас эхлээд мянга мянган үзэгчтэй концерт хүртэл — хувь хүн, байгууллага аль аль нь бүртгүүлж болно.
Хариултаа олсонгүй юу? Бидэнтэй холбогдоорой эсвэл бүх асуултыг үзээрэй.
Тийм. Хувь хүн болон байгууллага аль аль нь Ticketly дээр эвентээ нийтэлж, тасалбараа онлайнаар зарах боломжтой: тоглолт, наадам, сургалт, спорт гэх мэт.
ticketly.mn/merchant хаягаар орж и-мэйл эсвэл Google бүртгэлээрээ нэвтэрнэ. Хувь хүн эсвэл байгууллага гэдгээ сонгоод нэр, утас, бүртгэлийн дугаар, баримт бичиг, дансны мэдээллээ бөглөнө. Манай баг бүртгэлийг ихэвчлэн 1 ажлын өдөрт хянаж баталгаажуулна. Хянагдаж байх хооронд эвентээ ноорог хэлбэрээр бэлдэж болно.
Хувь хүн бол иргэний үнэмлэх (урд, ард тал) болон регистрийн дугаар; байгууллага бол улсын бүртгэлийн гэрчилгээ, регистрийн дугаар (ТТД). Мөн тасалбарын орлого хүлээн авах банкны дансны мэдээлэл хэрэгтэй. Баримтыг зураг эсвэл PDF-ээр хавсаргана.
Бүртгүүлэх, эвент нийтлэх нь үнэгүй. Ticketly зөвхөн борлогдсон тасалбарын орлогоос 5% үйлчилгээний шимтгэл суутгана (тусад нь бичгээр өөрөөр тохиролцоогүй бол). Худалдан авагчаас нэмэлт хураамж авдаггүй, тэд яг таны тогтоосон үнийг төлнө.
Орлого таны бүртгэлтэй банкны дансанд шилжинэ. Төлбөр бүр төлөгдснөөс хойш 7 хоног, эвент дууссанаас хойш 2 хоног өнгөрсний дараа (аль хожуу нь) шилжүүлэх боломжтой болно. Боломжтой болсон орлогоо «Орлого» хэсгийн «Олголт хүсэх» товчоор хүсэхэд бид дансанд тань шилжүүлнэ.
Энгийн эвент, сургалт/workshop, цагийн хуваарьтай эвентийг өөрөө үүсгэнэ. Олон төрлийн тасалбар (VIP, энгийн г.м.), «3 найзын тасалбар» шиг багц тасалбар, промо код ашиглаж болно. Суудлын зурагтай танхимын эвент зохион байгуулах бол манай багтай холбогдоно уу.
«Скан» хэсгээр утасныхаа камераар QR тасалбарыг уншуулна, нэмэлт төхөөрөмж шаардлагагүй. Интернет тасарсан ч скан хийсээр байж болох ба холболт сэргэхэд автоматаар нэгтгэгдэнэ. Багийн гишүүдээ урьж хамтдаа скан хийх, ирц болон борлуулалтаа бодит хугацаанд хянах боломжтой.
Бүртгэл үнэгүй. Эвентээ өнөөдөр бэлдээд, баталгаажмагц тасалбараа зарж эхэл.